Монголд төмөр зам тавихаар таван улс сонирхож байна
2010.09.08

Монголд төмөр зам тавихаар таван улс сонирхож байна

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор ОХУ, БНХАУ, Австрали, АНУ, Герман, БНСУ-ын томоохон компаниуд нэлээд сонирхож байгаа гэнэ.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шат болох Таваtumur_zam_5нтолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн 400 км, Сайншандаас Баруун-Урт хүртэл 350 км, Баруун-Уртаас, Хөөт хүртэлх 140 км, Сайншанд-Замын-Үүдийн хооронд 237 км урттай хүнд даацын зориулалттай төмөр замыг эхний ээлжинд барина.

Төмөр зам барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-нд Улаанбаатар хотод болно. Уг хуралд гадаад, дотоодын 150 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилан мэдэгджээ. Зөвлөлдөх уулзалтаар шинэ төмөр замын техникийн даалгавар, тендрийн талаар сонирхогчдод мэдээлэл өгөх юм.ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шатын тухай", ЗТБХБ-ын сайдын зөвлөх Ч.Ганбат "Техникийн даалгавар болон эдийн засгийн үр ашгийн тооцоо" гэсэн сэдвээр мэдээлэл өгөх бол ТӨХ-ны ажилтан Б.Заяабал тендрийн үе шат, уралдаант шалгаруулалтад хэрхэн оролцох талаар танилцуулна.

Ж.Цэсэн /Ардчилал сонин/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.