2010.09.15

Өнөөдөр олон улсын ардчиллын өдөр

Өнөөдөр олон улсын ардчиллын өдөр тохиож байна. 2007 оны 11 дүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гишүүн улсууддаа есдүгээр сарын 15-ны өдрийг "Олон улсын Ардчиллын өдөр" болгох уриалга гарган, тэмдэглэн өнгөрүүлэх болсоноос хойш гуравдах жилтэйгээ золгож байна. Манай улсын хувьд өнгөрсөн оноос эхлэн энэ түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсанаар ардчиллаа, ардчиллын үнэт зүйлээ улам баталгаажуулж чадсан юм. Дэлхий нийтэд Ардчиллын давалгаа улам хүчирхэгжин, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн эрхэмлэх энэ өдрийг эрх чөлөөний бэлэг тэмдэг болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсоныг талархахгүй байхын аргагүй.Манай улсын хувьд тэртээх 1989 онд эхлүүлсэн Ардчилсан хувсгалыг 20 жилийн дараа Монголын төр хүлээн зөвшөөрч, орон даяар бүтэн жилийн хугацаанд энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг үед "Олон улсын Ардчиллын өдөр" тохиож байгаагаараа энэ жил ихээхэн онцлог болж байна.Ардчилал дэлхий нийтэд хүний эрх, эрх чөлөө, тайван амьдрал өгсний дээр түүний үр шимээр хүн төрөлхтөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтлэх, сайн сайхан амьдрах бүхий л бололцоогоор хангагдаж чадсаныг дурдах нь зүй ёсны хэрэг. Үүний адилаар бид ч тэмцэж олсон Ардчилал, эрх чөлөөгөө улам бэхжүүлж Ардчилсан Монгол улсын иргэн болсоноороо бахархаж, түүнийгээ улам баталгаажуулахын төлөө хичээн зүтгэх нь чухал юм аа.Ардчилсан Монгол улсын иргэн танд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.