Баян-Өлгий аймгийн гурван сум, түргэн тусламжийн тусгайлан тоноглогдсон автомашинтай боллоо
УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар нар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хамтаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Улаанхус сумуудад түргэн тусламжийн тусгайлан тоноглогдсон 3 автомашиныг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүд 2024 оны 12-р сарын 09-ний өдрийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай хийсэн уулзалтын үр дүнд Баян-Өлгий аймгийн алслагдсан сумуудад тус бүр нь 208 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашинуудыг шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн иргэдийн асуудлыг шуурхайлан шийдвэрлэж өгсөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танд иргэдийн өмнөөс дахин талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.11.29
2024.11.29
2024.11.28