Тусгай замын автобустай болно
2010.09.16

Тусгай замын автобустай болно

Хэрвээ холбогдох газрууд аль болох хурдан батлаад өгчих юм бол  Улаанбаатар хот тусгай замын автобусны замтай болно.  Энэ ажлыг хийх хөрөнгийг Азийн хөгжлийн банк гаргаж өгөхөөр амалжээ.  Эхний ээлжинд 27 сая ам долларын санхүүжилт хийе гэж баavtobusnii_buudalйгаа юм байна.  Тус банк Энхтайвны өргөн чөлөө дагуу тусгай  зам тавих санал анх оруулж ирсэн бол НИТХ-ын дэд хуралдаанаар энэхүү  чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.  Энэ нь 7 буудлаас үйлдвэрийн район байх санал юм. Уг асуудлыг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ.  Тэргүүлэгчид Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П. Наранцэцэгээс зарим нэг асуудлыг тодруулж дэмжихээр боллоо.
Гэхдээ Засгийн газрын хуралдаан болон УИХ-ын ЭЗБХ-оор дамжиж байж эцэслэн  шийдэгдэх юм.  Тусгай замын автобусны замыг энгийнээр илэрхийлвэл зам дээр автомашин, автобус хоёр бие биенээ дайрч алчих гээд байхгүй.  Өөрөөр хэлбэл автобус явдаг замаар өөр төрлийн авто тээврийн хэрэгсэл зорчихгүй гэсэн үг.  Дэлхийн томоохон хотуудын нийтийн тээвэртэй ашиглаж буй энэ арга замыг Улаанбаатар хот ч мөн адил нэвтрүүлэх гэж зорьж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.