МАСЗХ-ныхон нэрээ өөрчилж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо
2010.09.17

МАСЗХ-ныхон нэрээ өөрчилж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо

МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСЗХ-ны IV их хурал өчигдөр эхэллээ. Холбооны нэрийг өөрчилж, шинэ ерөнхийлөгчөө сонгох зорилготой хуралд МАХН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэн байв. Мөн МАСЗХ-ны 500 төлөөлөгч Чингис хаан, Сухбаатар жанжны хөшөөнд хmahn_01үндэтгэл үзүүллээ. Харин үдээс хойшхи хуралдаанаар үндсэн асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм. Өмнө нь яригдаж байсан Монголын үндэсний ардчилсан залуучуудын холбоо, Эх оронч залуучуудын холбоо зэрэг нэрээс тэд сонгосонгүй. Харин өчигдрөөс эхлэн МАСЗХ-ныхон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ) гэж дуудуулах боллоо. Түүнчлэн энэ холбооны ерөнхийлөгчөөр таван жил ажилласан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 35 насны босго давсан болохоор холбооны тэргүүнээр ажиллах бололцоогүй болсон юм. Тиймээс ч МАХН-ын Удирдах зөвлөлөөс Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнийг шинэ ерөнхийлөгчид санал болгов. Танхимаас өөр нэр дэвшигч гараагүй болохоор НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ өчигдрөөс эхлэн ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.