2010.09.17

Тэргүүн шадар сайд уучлал гуйсан нь хүмүүсийг төөрөгдөлд оруулав

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандаж "АН-ын дарга Н.Алтанхуяг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүнaltanhuyag_04дэтгэх өдрөөр уучлал гуйх ёсгүй байсан" гэж хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. Тэгвэл тус намын даргын энэ шийдвэр хууль зөрчөөгүй гэнэ. 1996 онд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн байхдаа зарчмын зөрүүтэй санал гаргаж байжээ. Энэхүү саналд олон зуун мянган иргэнийг хилсээр хэлмэгдүүлж байсныхаа төлөө Монголын төр уучлал гуйж, тэдний дурсгалыг хүндэтгэн, мөнхжүүлэх ёстой гэжээ.Түүний энэ саналыг тухайн үеийн УИХ-ын гишүүд дэмжсэн байна. Ийм нэгэн зөрчил АН-д үүсчээ. Тус намынхан хэдийгээр манай намын гишүүд хэлье гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлдэг, энэ нь өөрөө ардчилал хэмээн ярьдаг. Гэвч АН доторхи фракц бүлэглэлүүд өөр өөрсдийнхөө өнцгөөс асуудалд хандаж энэ нь ард түмнийг төөрөгдүүлэх боллоо. Магадгүй тэд ард түмнээ ч мөн хувааж мэдэх нь.


П.АРИУНАА
Эх сурвалж: Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.