2010.09.17

УИХ-ын дарга орон нутагт ажиллана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон нутгийн цаг үеийн ажлын явц байдалтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсож, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулахаар маргааш Ховд аймгийг зорино.Тэрбээр тус аймгийн Буянт, Манхан, Дуут, Жаргалант сумын төр, захиргаа, зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажил байдалтай танилцаж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн Ховд-Манхан чиглэлийн хатуу хучилттай автозамын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцох юм.УИХ-ын даргыг зарим яам, агентлагиийн удирдах ажилтнууд болон УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.