Н.Батсүмбэрэл: Шинэ Хархорум төсөл нь 2 аймаг, 4 сумын нутагт сүндэрлэнэ
2024.12.21

Н.Батсүмбэрэл: Шинэ Хархорум төсөл нь 2 аймаг, 4 сумын нутагт сүндэрлэнэ

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 20-нд өргөн барив. 

УИХ-ын даргын №12 тоот захирамжаар байгуулагдсан “Шинэ Хархорум” хот байгуулах тухай УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. 

Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд анх удаагаа хийж байгаа томоохон хэмжээний хотын бүтээн байгуулалт. Хоёр аймаг, дөрвөн сумын газар нутгийг дамнасан шинэ хотын бүтээн байгуулалт болж өгч байгаа юм. Суурьшлын бүс нутагт зайлшгүй шаардлагатай нийгмийн томоохон бүтээн байгуулалт асуудлуудыг эртнээс эхнээс нь төлөвлөж, хотын зохион байгуулалт, газар төлөвлөлтийн асуудлыг зөв болох ёстой гэсэн үүднээсээ Хархорум хотын төлөвлөлт болон бүтээн байгуулалтыг дэмжих тухай хууль шаардлагатай байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Төмөр зам, авто зам, агаарын зам гээд маш олон тээврийн зангилаа бий болж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бодитойгоор хэрэгжүүлэх эрх зүйн суурийг энэ Хархорум хотын хуулийг дагалдуулж хийж болох юм гэж ажлын хэсгийнхний хувьд үзэж байгаа.

Хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг нь ойрхон байх төлөвлөлттэй байх. Эрчим хүч болон саарал ус, усан хангамж талаасаа ч гэсэн дандаа бус байгаль орчинд ээлтэйгээр илүү эко хот болно гэдэгт бас бид нар итгэлтэй байгаа.

Иймэрхүү стандартыг эхнээс нь хот төлөвлөлт дээр нь бид анхаарч тавих шаардлагатай бол хууль хүрээнд хийж байгаа. Монгол Улсад байгаа сум, аймаг, хотын эрх зүйн байдлыг алхам ахиулах. Магадгүй өнөөдрийг хүртэл Улаанбаатарт бугшсан байгаа асуудал болгоныг бид шийдвэрлэх дахин давтагдахгүй байх. Гарц шийдлийг бол хуулийн хүрээнд хийх гэж оролдож байгаа” хэмээв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn