УИХ-ын дарга МУИС-ийн хууль зүйн сургуулийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай болсон МУИС-д хууль зүйн салбар үүсч байгуулагдсаны хагас зуун жилийн ойг тохиолдуулан сургуулийн нийт профессор, багш, ажилтан, оюутан, магистрант, үе үеийн төгсөгчдөд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.УИХ-ын дарга мэндчилгээндээ, дэвшил, хөгжлийн энэхүү хагас зуун бол мэргэшсэн хуульчдыг эх орондоо сурган бэлтгэсэн нөр их хөдөлмөрийн ой юм. Энэ хугацаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль нь дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн манай улсын хууль зүйн их, дээд сургуулиудын нэр хүндтэй, тэргүүлэх сургууль болон өсч бэхжжээ.
Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоо, эрх зүйн боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлс тус сургуультай салшгүй холбоотой.Тус сургуулийн профессор, багш, эрдэмтэн судлаачид, үе үеийн төгсөгчид хууль тогтоомжийг боловсронгуй болгоход бодитой хувь нэмэр оруулж, хүч хөдөлмөрөө зарцуулсан билээ. Эрх зүйн эрдэм мэдлэг олгогч танай хамт олон, төгсөгчдийн дотроос УИХ-ын гишүүд, улс орны нэр цуутай хүмүүс олноор төрөн гарчээ. Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг сурган дадлагажуулах хөдөлмөрийн үнэ цэнийг бид бүхэн өндрөөр үнэлдэг юм. Хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хуулийг зөв хэрэглэх, түүнийг иргэдэд таниулан сурталчлахад нэр хүндтэй эрдмийн хамт олон та бүхний зүгээс урьдын адил хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрх зүйт төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хүний хөгжил, мэдлэгт суурилсан нийгмийн хөгжлийг чиг баримжаагаа болгон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, даяаршлын эрин үетэй хөл нийлүүлэн алхаж чадах эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх нь цаашдаа ч Улсын Их Хурлын анхаарлын төвд байх болно.Бусад орны ижил төрлийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын түвшинд хүрэхүйцээр ажиллах өндөр шаардлага Та бүхний өмнө тавигдаж байна. Хууль зүйн сургуулийн гүйцэтгэх үүрэг ийнхүү тодорхой байж, эрх зүйн шинэчлэлийн талаархи эх орны ирээдүйн захиалгыг бүрэн биелүүлэх нь эрдэмтэн багш, нийт ажилтаны хичээл зүтгэлээс шууд шалтгаална гннд эх орондоо өндөр мэргэжлийн хуульчдыг бэлтгэж ирсэн бахархам түүхэн уламжлалтай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл нь арвин байхыг ерөөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.Фермийн ашиг зургаан жилийн өмнөхөөс 100 дахин нэмэгдсэн байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянчандмань сумын Шарын ам гэдэг газар фермерийн аж ахуй эрхэлж байгаа “Мон Таримал” компанийн ажилтай танилцав. Захирал Р.Цогтбуян Ерөнхийлөгчид шинээр барьж буй 200 үнээний болон 60 үнээний хуучин фермээ үзүүллээ. Тэрээр 6 жилийн өмнө жаран 60 үхэртэй байсан бол өнөөдөр 300 үхэртэй болж, жилд 600000 тонн сүү сааж байна. Тус компанийн захирал эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэхэд бэлчээр, хадлан, тэжээлийн талбай нэг дор байх нь нэн чухал гэж ярилаа. Улирлын шинжтэй саадаг бэлчээрийн үнээний болон суурин фермийн үнээний сүүг өрсөлдүүлэх нь зохисгүй гэдэг саналаа хэллээ.
Ерөнхийлөгч 2004 онд энэ фермийн үйл ажиллагаатай танилцаж байсан тэр үетэйгээ харьцуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь 100 дахин их болсныг тэмдэглээд, ажил хийсэн хүн амжилт олдог юм хэмээн баяр хүргэж, сүүний 16 үнээний зогсоол, саалтуурын төхөөрөмж тус фермерийн аж ахуйд өгөх батламж гардуулсан юм. Ирэх сонгуульд бөхчүүд хүч сориноӨнөөгийн УИХ-д бөхчүүд цөөнгүй бий. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сүмоч Б.Батбаяр, сумын заан Д.Очирбат, жүдогийн Х.Баттулга, Ж.Сүхбаатар гэхчлэн олон хүнийг нэрлэж болно. Нэгэн үе монголчуудын шүтээн болж байсан дархан аварга болон бөхийн нөхдөө харсан зарим нь улс төрд хүч үзэхийг эрмэлзэх болсон бололтой. Тухайлбал, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймгаас нэр дэвшихээр зэхэж буй гэх мэдээлэл цацагдах болов. Бүр сонгуульт ажлаа эхэлсэн хэмээн нутгийн ард хэлэлцэх болжээ. Мөн их аварга Дагвадорж "Б.Батбаяр УИХ-ын гишүүн болж байхад би ч болж чадна. Тэгэхдээ түүний гарсан тойргоос гараагаа эхэлнэ" хэмээн ярьж явна гэх.Хуульч, эдийн засагчид бус бизнесмэнүүд, бөхчүүд улс төр рүү ингэтлээ хошуурах болсон нь хачирхалтай. Уг нь ноёны бөх ном сурахгүй л гэдэгсэн. Гэтэл өнөө цагт үгүй бололтой. Улс төрд орж ирсэн "шинэковууд" эхэндээ хөлөө олох гэж жаа-хан зүдэрдэг гэх. Уран мэх уралдуулан барилдаж, өрсөлдөгчөө ялах л ёстой гэсэн бөхчүүд улс төр ойлгох гэж дор хаяж жилийн хугацаа зарцуулдаг гэх юм билээ. Гэхдээ ч сүүлдээ учраа олоод зарим нь муугүй улстөрч болсон шүү.