2024.12.22
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн 483 багшид дунд оврын компьютер хүлээлгэн өгчээ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ, Дархан-Уул аймагт энэ амралтын өдрүүдэд ажиллаад ирлээ.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 483 багшид дунд оврын 15.6 инчийн chromebook-ийг хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 733 багш зөөврийн комьпютертэй болж байгааг Ч.Ундрам гишүүн онцлоод боловсролын салбарт ажиллаж байгаа эрдэмтэн багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв.