Хот дундуурх голуудыг сэргээнэ
2010.09.21

Хот дундуурх голуудыг сэргээнэ

gol_tuul01Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр усан оргилуур олноор байгуулах, байгууллага бүр гаднаа усан фантанатай болох ажлыг санаачлан өрнүүлсний үрээр Улаанбаатарт хөгжмийн хэмнэлээр оргилдгоос авахуулаад өнгө өнгийн солонго цацруулан оргилох цөөнгүй тооны усан сантай болоод байгаа. Харин тэрбээр хотын шороо тоос, хуурайшилтыг багасгах эдгээр хиймэл  ажлуудаас гадна хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж хатаж ширгэхэд хүрээд байгаа хот доторхи голуудыг сэргээхэд анхаарч, байгаль эхийг сэргээх энэ ажлаа 1 номерт байх болно гэдгийг мэдэгдсэн.
Саяхан иргэд, олон нийтттэй хамтарч Туул голыг хамгаалах ажлыг нилээд далайцтайгаар өрнүүлэхээр болсны зэрэгцээ энэ ажилд нийслэлийн төсвийн 15 хувийг зарцуулж байх санаачилга гарган, ирэх жилийн төсөвт суулгуулахаар хөөцөлдөж байна.

Мөн тэрбээр холбогдох албатууддаа үүрэг болгож, Сэлбэ голыг сэргээх  судалгааны ажлыг эхлүүлжээ. Саяхан БНСУ-ын Сөүл хотноо хуралд оролцох үеэрээ ч Сөүл хотын даргатай уулзаж, Сэлбэ голийг сэргээх ажилд мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг туслалцаа авахыг хүсчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.