С.Магнайсүрэн: Гурван гишүүн өвчтэй, 15 гишүүн гадаадад яваа
2010.09.30

С.Магнайсүрэн: Гурван гишүүн өвчтэй, 15 гишүүн гадаадад яваа

УИХ-ын Тамгын газрыннарийн бичгийн даргаС.Магнайсүрэнгээс намрынчуулганы бэлтгэл ажлын явchuulgan_pmц ямар байгааг тодрууллаа.
-Намрын чуулган маргааш эхлэх гэж байна. Хуульзүйн байнгын хороо өчиг-дөр хуралдах гэсэн ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. Одоогоор гишүүдийн ирц хэдэн хувьтай байгаа вэ?
-Энэ долоо хоногт хоёр ч удаа ирцийн мэдээ авсан. Ингээд УИХ-ын намрын чуулганд 68-69 хувийн ирцтэй байх боломжтой гэж гарсан. Уг нь, Хуульзүйн байнгын хорооны ирцийг 60 гаруй хувьтай байна гэж тооцож байсан. Харамсалтай нь, тус Байнгын хорооны ирц хүрсэнгүй. Үүнээс харахад бидний тооцоолж байгаагаас гишүүдийн ирц буурч магадгүй. Одоогийн байдлаар 15 гишүүн гадаадад, таван гишүүн хөдөө орон нутагт ажиллаж байна. Баяр, Наранхүү, Су.Батболд гишүүн өвчтэй байгаа.
-УИХ-ын даргын захирамж гарч, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт өнгөрсөн долоо хоногт гарсан. Захирамж гарсан болохоор энэ долоо хоногт намын бүлэг, Байнгын хороод хуралдах ёстой биш билүү?
-Намын бүлгүүд албан ёсоор хуралдана гэж хэлээгүй. Шаардлагатай бол хуралдаарай л гэсэн. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч гадаадад ажиллаж байна. Намрын чуулганы нээлтийн дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Энэ хурлаар дараа долоо хоногт хийх ажлаа ярилцана.
-Намрын чуулган хуралдахбэлтгэл ажил хангагдсануу?
-Тамгын газрын зүгээс техник зохион байгуулалт талаасаа бүх !ажил бүрэн дууссан. Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлт гишүүдийн ирцээс болоод хойшиллоо. Дараа долоо хоногт Тусгай хяналтын дэд хорооны зарим нэг гишүүн гадаадад ажиллана. Үүнээс болж дээрх асуудал дахин хойшилж магадгүй.
-Чуулганы завсарлагаанаар ажлын хэсгүүд хэражилласан бэ. Заримнэг ажлын хэсгүүд товлосон цагтаа хуралдахгүй байсан шүү дээ?
-Чуулганы завсарлагаанаар холбогдох албаны хүмүүс ажилласан. Ажлын хэсгүүд ерөнхийдөө гайгүй ажилласан. Чуулганаар хэлэлцэхасуудлуудын хувьд бэлтгэлажил нь сайн хангагдсан.

П.Ариунаа
Эх сурвалж: Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.