Б.Энхбаяр: Эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн их Богд тэргүүтэн халуун эх орончдод мэхийн ёслоё
2024.12.29

Б.Энхбаяр: Эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн их Богд тэргүүтэн халуун эх орончдод мэхийн ёслоё

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Түүхэн эл өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэндчилгээ дэвшүүллээ. 

Харийн гүрний мэдлээс салж, тусгаар улсаа бүрэн эрхтэйгээр өөрөө мэдэх үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт ойн баярын мэндийг айлтгая. Ард олныхоо эрх чөлөө, улсынхаа тусгаар байдал, төрийнхөө бүрэн эрхт байдлын төлөө өөрийн хийгээд хайртай хүнийхээ халуун амь, мэргэн ухаан, эр зориг, тэсвэр тэвчээр бүхнийг шавхаж, зольж эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн их Богд тэргүүтэн халуун эх орончдыг магтан мэхийн ёслоё. Монгол улс үүрд мандан бадраг" хэмээв.