Өндөр нурууны ашиг
2010.09.27

Өндөр нурууны ашиг

enkhbold_z_89 Уулын мод урттай, богинотойн адилаар УИХ-ын гишүүд ч өндөртэй, намтай. Нуруу өндөр хийгээд нам байхын сул болоод давуу тал ялихгүй зүйл дээр ч илрэх нь бий. Сангийн сайд С.Баярцогт нэг удаа АН-ын гишүүд дундаа их эрэлттэй болж л дээ. З.Энхболд гишүүн ирж Сангийн сайдын өрөөний хаалгыг татав. Онгойсонгүй, тэгэхээр нь алга гэж бодоод яваад өгөв. Удалгүй түүний хөрш Ч.Сайханбилэг ирж хаалгыг нь татлаа. Мэдээж цоожтой. Өрөөний нь хаалганы дээд хэсэг шилэн юм. Мань эр түүнийг нь сүйхээлэн ашиглахаар шийдэж өлмийгөө ялихгүй өргөөд хаалганы дээд талын шилэн цонхоор хараатхав.Сангийн сайд заримдаа хэн нэгнээс зугтсан уу, ажил ихтэйгээсээ болдог уу, өрөөндөө ороод хаалгаа түгжиж орхидог л доо. Цонхоор нь шагай-тал мань сайд дотроо байж, эрхэм гишүүн ч тэрийг нь хараад хаалгыг нь онгойлгуулаад уулзаж амжсан байна. З.Энхболд бол сандал дээр л гарахгүй бол С.Баярцогтын хаалганы дээд хэсэг онгорхой байсан ч харж чадахгүй л дээ.

С.Уул
Эх сурвалж: Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.