УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Дорнодын оюутан залуусын хамт
2010.09.27

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Дорнодын оюутан залуусын хамт

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 2010.09.25 нд ДОЗНХ-оос зохион байгуулсан оюутан залуусын танилцах өдөрлөгт оролцaltangerel444_0111et001_copyон тэдэнтэй хамт нэгэн өдрийг өнгөрүүллээ. Тус өдөрлөгийг холбооны тэргүүн З.Болд болон дэд тэргүүн Алтан-Од, Наранболд нар Улаанбаатар хотод сурч, хөдөлмөрлөж буй Дорнод аймгийн нийт оюутан залуусын эв нэгдлийг илэрхийлэх, нөхөрсөг харилцааг өргөжүүлэх, оюутан залуусын хамтын үйл ажиллагааг сайжруулах, үлгэр жишээ байдлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор санаачлан зохион байгуулсан.


altangerel444_0111et002Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл тус холбооны энэ жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд болон ирэх онд төлөвлөн зохион байгуулах ажлуудын талаар санал бодлоо солилцож, цаашид тус холбоотой хамтран ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Шатрын тэмцээн, Дорнын нэрт яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит шүлгийн уралдаан, Эрдэм шинжилгээний бага хурал болон ДОЗНХ-ны чуулга уулзалтад оролцон дэмжиж ажиллахаар тогтлоо.

Шинэ хичээлийн жилийг угтаж байгаа оюутан залуустаа хандан хичээл сурлагын амжиaltangerel444_0111et003лт хүсэхийн сацуу Дорнод нутгаараа бахархах, нутгийнхаа төлөө сурч ажиллах сэтгэлтэй байхыг уриалж, тэдний бэлтгэсэн мэндчилгээг үзэж сонирхон авъяас чадвар, зохион байгуулалт, манлайллаараа шалгарсан сумдад шагнал гардуулсан билээ.

Гадаа хэдий хүйтэн ч Дорнодын оюутан залуусын танилцах өдөрлөг, арга хэмжээ халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байж залуус ч идэвхи, санаачлагатай, итгэл сэтгэлтэйгээр оролцож ирэх хичээлийн жилээ угтсан сайхан үйл ажиллагаа боллоо.altangere0111et002

altangere0111et003

altangere0111et001
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.