2025.01.15
Б.Уянга: Агаарын бохирдолтой холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн хичээллэх хугацааг өөрчлөх хэрэгтэй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар Агаарын бохирдол: Хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/ хэлэлцүүлэг хийлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Утааны сонсголыг санаачилсан залуусаас угаарын хийтэй холбоотой огт мэдээлэл слайдуудад дурдагдсангүй ээ гэдэг шүүмжлэл ирсэн. Тийм утгаараа ч хэд хэдэн удаа асуултад дурдагдаж байх шиг байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар хоёр хоорондоо хамтраад 2024 оны 9 сард нэг судалгаа гаргасан байна. Та бүхэн түрүүний дурдсан тоонуудаа дахиж тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Түрүүн 7 мянган хүн нас барсан гэж хэлсэн.Тэгтэл энэ тайланд гадаад орчны агаарын бохирдол 2839 байна. Дотоод орчны агаарын бохирдлоос нас барсан хүний тоо 4300 байна. Нийлээд 7 мянга гэсэн тоо байдаг юм байна. Тэгэхээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн энэ тайланг хэн хийсэн юм бэ? гэхээр нэр байдаггүй. Тиймээс үүн дээр анхааралтай, хариуцлагатай хандаж. Энэ тооллогыг хэн гэдэг судлаач хийсэн юм. Олон нийтэд тоон дээр будилаан үүсгэхгүй тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр нэг тодруулгыг авъя. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн салбарын 2 эрдэмтний хэлсэн танилцуулгад 0-19 насны хүүхдүүдэд pm2,5 нарийн ширхэгтэй тоосонцрын улмаас багтраа болоод астмын өвчлөл 2027 он гэхэд 2,5 дахин нэмэгдэнэ гэсэн судалгааг танилцуулж байна. 19 нас гэхээр чинь цэцэрлэг болон ЕБС-ийн хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүдийн хичээл орох хугацааг нь тохируулж өгвөл ер нь яадаг юм. Агаарын бохирдолтой бид нар нэлээн л удаан тэмцэх байх БНХАУ 2014 оноос хойш л одоо хүртэл тэмцээд 35%-аар бууруулсан гэсэн л статистик байсан. Тэгэхээр бид нар ч гэсэндээ үүний араас явах л байх.Тэгэхээр энэ хугацаандаа 0-19 насны хүүхдүүдийг бид нар хордуулаад байж болохгүй. Тэгэхээр энэн дээр Боловсролын яамнаас би өөрийнхөө бланкан дээр албан ёсны асуулгыг бол авсан. Асуудал нь ЕБС-ийнхичээлийн хөтөлбөр 9 сарын 1-нд эхэлж 6 сарын 1-нд хаана гэдэг нь хуульд туссан заалт байдаг юм байна лээ. Тэгэхээр магадгүй энэ УИХ-ын гишүүдийн хэрэг байх. Бид нар тэр хуульд нь өөрчлөлтийг оруулж өгөх ёстой байх. Боловсролын яам бол хуулийн дагуу ажиллаж байгаа учраас бид нар ийм хуультай. Гамшиг гэж нэрлэгдэхээс нааш бид нар өөрчилж чадахгүй ээ гэсэн. Боловсролын тухай хуулийн нэг заалтыг зааж өгч байна лээ. Тэгэхээр өнөөдөр нэгэнт сонсгол явж байгаа нийт ард иргэд сонсох ёстой учраас бид нар өвөл хичээллүүлэхгүйгээр зун илүү хичээллүүлбэл яадаг юм. Мэргэжлийн судлаачдын зүгээс энэ дээр бас хариулт өгнө үү?
Түүний асуултад Доктор Энхжаргал хариуллаа.