УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл газар тариалангийн бүс нутагт ажилалаа
2010.10.06

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл газар тариалангийн бүс нутагт ажилалаа

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Булган аймгийн хойд талын сумдаа ажиллаад ирлээ. Булганыхан өнгөрсөн өвлийн хатуу мартаагүй байгаа нь тэдний энэ жилийн өвлийн бэлтгэл ажлаас харагдаж байлаа. Нэг өрх хамгийн багадаа 12 машин хадлан хадсан хэмээн малчид гишүүндээ бахархан ярьж байсан юм.

Газар тариалангийн бүс нутаг болох СЭЛЭНГЭ, ХУТАГ-ӨНДӨР , ТЭШИГ зэрэг сумдаар явж байх үеэрээ ургацаа хурааж байгаа иргэдтэй уулзаж, хадлан хураалтын байдалтай газар нь танилцлаа. Тариачид, ногоочид, хадланчдын ярьж байгаа гол асуудал нь техник, тоног төхөөрөмж, тэр дундаа жижиг оврын тракторын асуудлыг байгаагаа учирлаж, үүнийг шийдсэн байхад бид бусдыг нь хийнэ гэсэн өөдрөг сэтгэлтэй байлаа. Эрхэм гишүүн очсон сум, багт бүртээ урлагийн тоглолт үзүүлэн, 2008-2010 онд хийсэн ажлын тайлангаа видео болгон танилцуулж явсан нь иргэд сонгогч нарын талархлыг хүлээж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.