Уранд ухаанаа алдсан П.Алтангэрэл
2010.10.07

Уранд ухаанаа алдсан П.Алтангэрэл

Ерөнхийдөө ардын багшийн төлөвшлийнхөө дагуу төвийг сахисан байр суурийг барихыг хичээдэг гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдаад байгаа юм. гэхдээ төвийг сахиж байгаа нь энэ гээд амаа үдүүлээд суугаад байдаггүй, дургүйгээ хүрвэл хатуухан үг чулуудаад авахаас сийхгүй.

altangerel_gishuunПүрэвийн Алтангэрэл нь Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Түүхч, багш мэргэжилтэй. Тэрбээр, 1984, 1996 онд Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн суманд багш, хичээлийн эрхлэгч, захирлын албыг хашиж байгаад 1996-2000 онд Чойбалсан хотын захирагч, Хэрлэн сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2005-2008 он хүртэл Дорнод аймгийн Ардчилсан намын дарга хийж байсан. Ингээд2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болон орж ирсэн.П.Алтангэрэл УИХ-ын сонгуульд гарч ирэхээсээ өмнө "Дорнод мөрөн" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж аймгийнхаа нутагт байгаа бүх булаг, шанд, гол горхийг тоолох, хамгаалах зорилго өвөрлөн хөдөлгөөнчин хүртэл болоод авсан байдаг.Нам доторх улс төрийн угшил гарлаараа бол хуучин Социал демократ намд явж байсан одоогоор "Алтангадас" фракцид харъяалагдаж байгаа. Гэхдээ тэрбээр, фракц бүлэглэлүүдийн дундах улс төрийн тоглоом, хоронд төдийлөн хошуу дүрээд байдаггүй бөгөөд ерөнхийдөө ардын багшийн төлөвшлийнхөө дагуу төвийг сахисан байр суурийг барихыг хичээдэг гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдаад байгаа юм. Гэхдээ төвийг сахиж байгаа нь энэ гээд амаа үдүүлээд суугаад байдаггүй, дургүйгээ хүрвэл хатуухан үг чулуудаад авахаас сийхгүй. Дэлгэрэнгүй унших..


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.