2010.10.08

Авто зам барихад хамтарч ажиллана

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилтын сан хамтран өчигдөр Авто замын төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг баталгаажуулсанаар төслийн хэрэгжилтэнд төрийн байгууллагын оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагааны уялдаа сайжрах юм. Санамж бичигт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монголын Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах арга хэмжээнд яамны удирдах ажилтнууд, Авто замын төслийн захирал П.Батсайхан, Мянганы сорилтын корпорацийн Суурин төлөөлөгч Р.Рийд нар оролцлоо. Төслийн хүрээнд Чойроос Сайншанын Төмөр замын 35 дугаар зөрлөг хүртэл 176.4 км хатуу хучилттай зам барих, Улаан-баатар-Налайхын 17,5 км зам болон Баянзүрхийн шинэ гүүр тавих аж. Мөн Авто замын салбарын удирдах ажилтан, засвар арчлалтын компаний удирдлага, ажилтан ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх, компаниудад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.