Цоорхой хуулийн балаг
2010.10.08

Цоорхой хуулийн балаг

Цөмийн энергийн тухай цоорхой хууль баталчихлаа гэж хэлснийхээ төлөө «УИХ-ын гишүүд өөрсдийнхөө баталсан хуулийг ингэж болохгүй» гэх банга хүртээд байсан П.Алтангэрэл гишүүн дахиад л энэ хуулийн талаар ярьж саваагүйтэх болсон байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар эрхэм гишүүн маань саяхан УИХaltangerel_gishuun-ын даргад хандан албан ёсоор санал тавьж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын мэдээллийг аравдугаар сарын 15-нд Засгийн газрын мэдээллийн цагаар сонсох шаардлагатай гэдгийг мэдэгдсэн аж.

Зүгээр ч нэг ярих биш, яалт ч үгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа учраас ийм шийдэлд хүрч байгаа гэсэн. Тэгэхээр УИХ батлаад жил ч болж амжаагүй хуульдаа тун удахгүй салхи оруулах талаар ярих нь гэж ойлгож болох нь. Ер нь шүүлтүүр сайн даагаагүй хуулиуд УИХ-ын гишүүдийг ч олон давхар цааснаас огт өндийлгөхгүй нь бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.