Арвайхээр, Баянхонгорынхон Монгол цэргийн сүр хүчийг бахархлаа
2010.10.08

Арвайхээр, Баянхонгорынхон Монгол цэргийн сүр хүчийг бахархлаа

Хэдэн зууны тэртээ эзэн Чингэс хаан их цэргээ аван баруун этгээдэд аялж байсан Монголын уудам нутгийг агаарын замаар туулна гэхээс есдүгээр сарын 26-27-ны шөнө нойр хүрсэнгүй. Үүр цайнгуут босч Буянт-Ухаад байдаг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр очвол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын гишүүн Б.Батбаяр тэргүүтэй хүмүүс нисэхэд бэлэн болжээ. Зэвсэгт хүчин болон төр засгийн төлөөллийг өнө эртний түүхт Өвөрхангайнхан хөлтэйхөн угтав.

Цэргийн цувааг толгойлон очоод байсан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга, цэргийн удирдах албаныхан байна. Сайд ч шуудхан ажилдаа ороод явчихав. Арвайхээр хотын төв талбайд Монголын Зэвсэгт хүчний сүр хүчийг илтгэсэн ёслолын жагсаал болох ажээ. Зэвсэгт хүчний томоохон бие бүрэлдэхүүн оролцсон жагсаал хөдөө орон нутагт тэр бүрий болдоггүй болохоор ч тэр үү хүмүүс их цуглажээ. Хүүхдүүд хуягт, танк, их буу зэрэг байлдааны зэвсэг техникийг “номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг сонирхож, дээр нь гарч шавайгаа ханатал наадаж байна. Байлдаантай киноноос л хардаг зүйлс нь гэнэт бодитоор хүрээд ирэхээр чинь ингэтлээ шохоорхохоос ч өөр яах билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.