Монгол инженерүүдийн бүтээсэн Монбус замд гарлаа
2010.10.18

Монгол инженерүүдийн бүтээсэн Монбус замд гарлаа

Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн JEA 800 D маркийн тролейбус нийслэлчүүдэд үйлчилж эхэллээ. НИТХ-аас баталж өгсөн 500 сая төгрөгийн хөрөнгөөр “Монголын цахилгаан тmongolia_avtobusээвэр” компани өнөө жил 5 ийм машин бүтээх бөгөөд эхнийхийг нь ийнхүү замд гаргалаа. Тэжээлийн гурван эх үүсвэртэй, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэг том алхам болж буй энэхүү машиныг дотоодын 13 компани нэгдэж бүтээжээ. Тус троллебусыг замд гаргах ёслолын ажиллагаан дээр хотын даргын салбар хариуцсан орлогч хэлсэн үгэндээ “нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чухал алхам болоод зогсохгүй бүх зүйлийг гаднаас авдаг, олсон цөөхөн хэдэн валютаа гадагш өгдөг байдлыг өөрчлөхөд багагүй хувь нэмэр болох ажил болж байгаа” гэдгийг онцлон тэмдэглээд, нийслэлчүүдээ энэхүү тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэхийг уриалсан байна. Үлдсэн 4 Монбусыг энэ онд багтаан үйлчилгээнд гаргах бөгөөд нийслэлээс ирэх жилийн төсөвт ийм машин10-аадыг нэмж бүтээх хөрөнгийг тусгахаар төлөвлөж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.