
2025.02.06
БИЗНЕСИЙГ БООМИЛСОН ХҮНД СУРТЛЫГ ХАЛАХ ЦАГ ИРЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэх орчныг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрх зүйн шинэчлэл хийх ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Ирэх УИХ-ын хаврын чуулганаар дараах хуулиудын шинэчлэл, өөрчлөлтийг боловсруулж, өргөн барина.
- Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
- Татварын тухай хууль
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Тендерийн хууль)
- Нийгмийн даатгалын тухай хууль
- Компанийн тухай хууль
- Дампуурлын тухай хууль
- Зөвшөөрлийн тухай хууль
Эдгээр хууль, эрх зүйн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгардаг хүндрэлүүдийг арилгаж, хүнд суртлыг бууруулах, төрийн ил тод, шуурхай үйл ажиллагааг хангах зорилготой юм.