Авто болон төмөр замд хамтран ажиллах сонирхолтой байна
2010.10.19

Авто болон төмөр замд хамтран ажиллах сонирхолтой байна

УИХ-ын гишүүн, Монгол-Канадын парламентийн бүлгийн дарга Р.Буд болон УИХ-ын гишүүн, Монгол-Канадын парламентын булгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Канадын Улсын Парламентын гиcanada_mongoliaшүүн Давид Андерсон, Диэн Аллисоннарын тэргүүтэй ТББ, бизнесийнтөлөөлөгчидтэй уулзав.

Албан бус уг уулзалтаар хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.Мөн Канад улсаас манай оронд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний үр дүнг ярилцаж, цаашид аль салбарт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөлдлөө. Канад улс нь уур амьсгалын хувьд монгол оронтой нэлээд төстэй учир тэдний дэвшилтэт техник технологийг одоо хэрэгжүүлж эхлээд байгаа уул уурхай, модон байшингийн төслөөс гадна авто зам, төмөр замын салбарт нэвтрүүлэх тал дээр санал нэгдэж хоёр тал хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.