Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн шагналтнууд
2010.10.20

Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн шагналтнууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан парламентын үйл ажиллагаанд болон парламентын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг өнөөдөр төрийн одон, медалиар шагнав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч, оператор Очирын Бат-Эрдэнэд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Надмидын Баяртсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга асан Жадамбын Норовсамбуу нарт Сүхбаатарын одон, УБХ-ын гишүүн асан Довдонгийн Жанцан, УИХ-ын Тамгын газрын судалгааны ахлах референт Цэдэвийн Товуусүрэн, УБХ-ын гишүүн асан Хадын Пүрэвдагва, УИХ-ын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан, УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны зөвлөх Жамьянгийн Батсайхан, УИХ-ын Эрх зүй,хууль тогтоомжийн хэлтсийн дарга Доржийн Насанжаргал, УИХ-ын Тамгын газрын архивч
Лувсанбалдангийн Баярсайхан
нарт Хөдөлмөрийнpre_ahgnal гавьяаны улаан тугийн одон, УИХ-ын Тамгын Газрын чуулган, Байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албаны даргаЖанчивдоржийнЧимгээ, УИХ-ын Тамгын газрын хяналтын референт Атгираднаагийн Батсайхан, УИХ-ын Тамгын газрын бичээч Төмөр-Очирын Уранчимэг, УИХ-ын Чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албаны хуралдааны тэмдэглэл хөтлөгч Дашзэвэгийн Цэндсүрэн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Нарантунгалаг, “News” агентлагийн захирал Баярмагнайн Тэмүүлэн нарын 12 хүнд Алтангадас одон, “TV-5” телевизийн зураглаач Шийрэвийн Жаргалсайхан, “Үндэсний шуудан” сонины тоймч Ганболдын Сонинбаяр нарын 5 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулж баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад хандаж хэлэхдээ байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойгоор хөдөлмөрөө үнэлүүлж төрийн одон, медаль хүртсэн та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.