
2025.02.11
ДАРХАНД "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ТӨВ" БАЙГУУЛНА
Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар Засгийн газраас дэмжин ажиллаж байна. Тус төвийг Дархан-Уул аймагт байгуулах боломжийн талаар ГБХНХЯ-ны төлөөллүүд аймгийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ.
2023 оны байдлаар Дархан-Уул аймагт ЕБ, СӨ насны тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдгаас 317 хүүхэд сургууль цэцэрлэгт ЕБС, СӨБ-д хамрагддаг, 209 хүүхэд гэрээр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулснаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан