2010.10.22
С.Ламбаа сайдын хуулийн төсөл нэг алхам урагшиллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Энэхүү шинэчилсэн найруулгын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг Нийгмийн даатгалаас салангид бие даасан статустайгаар явуулах өөрчлөлтийг хийсэн бөгөөд Үндэсний зөвлөл байгуулан удирдуулахаар болсон байна. Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан статустай болохтой холбогдуулж эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх үүрэг болоод хууль зөрчигчид ногдуулах хариуцдагыг төсөлд тодорхой тусгаж өгчээ.
Мөн шинэчилсэн найруулгаар даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байх үедээ зайлшгүй шаардлагатай эм тариаг өөрөө авчирсан тохиолдолд үнийг зах зээлийн дундаж үнээр тооцож буцаан авах тогтолцоог шинээр бий болгосон төдийгүй амбулаторийн үзлэг, оношлогоог даатгалд хамруулж эхлэх аж. Үүнээс гадна даатгалын тогтолцоог боловсронгуй болгосноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тодорхой чанарын хяналт тавих бүрэн боломжтой болох гэнэ. Учир нь өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалаас зөвхөн ор хоногоор нь тооцож санхүүжилт хийж ирснийг больж, үүний оронд санхүүжилтыг 70, 25 хувиар нь тасалж хийхээр болсон байна.
Ингэхдээ эхний ээлжинд 70 хувийг шилжүүлээд үлдсэн 20 хувийг нь эрүүлмэндийн тусламж үйлчилгээнийчанараас шалтгаалан шилжүүлжбайх хяналтын тогтолцоогсуулгаж байгаа ажээ. Ийнхүүшинэчилсэн найруулгын хүрээндЭрүүл мэндийн даатгалын сангийнзардал бага хувиар өсөх хандлагатай байгаа учир даатгалыгнь төрөөс даадаг хүмүүсийн нэгсарын төлбөрийн хэмжээг 2600төгрөг болгож даруй тав дахиннэмэгдүүлэх шаардлагатайбайгаа тухай Эрүүл мэндийн сайд С Ламбаа байр сууриа хуралдааны эхэнд илэрхийлэв. Хуулийн төсөл-тэй холбогдуулж гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг хүсч байсан юм. Үүний хариуд өгсөн ажлын хэсгийн гишүүний тайлбараар бол энэ жил тус сангийн орлого 80.9 тэрбум, зарлага нь 80.1 тэрбум, төгрөг байгаа бөгөөд зарлагын бүтцийн хувьд улсын эмнэлгүүдэд 60.6 тэрбум төгрөг, хувийн эмнэлгүүдэд 11.3 тэрбум, рашаан сувиллуудад 2.4 тэрбум, эмийн үнийн хөнгөлөлтөд 1.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөөд буй аж. Харин хэлэлцүүлгийн үед Ч.Улаан гишүүн Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан статустай холбогдуулж хэд хэдэн зүйл хэлж байсан юм. Тэрбээр "Бие даасан статустай байна гээд байгаа чинь их эргэлзээтэй байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд тусламж үйлчилгээний нэр төрөл, хэлбэрийг тогтооно, эрүүл мэндийн байгууллуудыг сонгох журмыг нь өмчийн хэлбэрээр баталж өгнө, тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг нь тогтооно, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарах зардлын дээд хэмжээг зааж өгнө гэж байна. Ингэхээр Эрүүл мэндийн сайд бүгдийг нь заагаад журамлаад өгчихөж байна. Цаана нь юу үлдэж байна вэ. Бас болоогүй Эрүүл мэндийн даатгалын байгууллага бол Эрүүл мэндийн сайд, Засаг даргын шууд удирдлаган дор ажиллана гээд заачихсан байна. Ингээд л нэг яамнаас гарч, нэг сайдын гарт орж байгаа нь харагдаад байна шүү дээ. Гэтэл С.Ламбаа сайд болохоор өөр юм яриад байна. Ер нь энэ хуулийн төслийг хараад байхаар Үндэсний зөвлөлийн үүрэг, оролцоо тун бага болчихсон байна" гэж байлаа. Харин үүний хариуд С Ламбаа сайд сүүлийн ажлын хэсгийн хуралдаан дээр дээрх заалтуудыг нэмчихсэн байсан хэмээн өөрөөсөө түлхэх маягтай хариултыг хэлсэн бөгөөд цаашдаа хэлэлцүүлгийн явцад төр болон Үндэсний зөвлөлийн хариуцах зүйлсийг зааглаад өгч болно гэсэн хариултыг өгсөн юм.
Мөн хэлэлцүүлгийн үед Н.Батбаяр гишүүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр даачлхаж болох эсэхийг асууж байсан төдийгүй төрийн албан хаагчид гэсэн статусаас төрийн үйлчилгээний ажилтнуудыг салгах шаардлагатай байгааг анхааруулсан. Үүнтэй холбогдуулж С.Ламбаа сайд "Их сонирхолтой санал байна. Нэг бодлын улс төрийн шийдэл юм. Төр дааж болохгүй зүйл байхгүй. Гэхдээ ингэснээр монголчуудын сэтгэлгээнд том ухралт гарах болно. Иргэдээ эрүүл мэнддээ анхаардаг болгосон цагт өнөөдрийн эрүүл мэндийн өвчлөлийг хумих боломжтой болно. Хэрэв төр даавал иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сулрах нь ойлгомжтой. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Харин төрийн үйлчилгээний албыг төрийн албанаас гаргах асуудлыг би дэмжсээр ирсэн" хэмээв. Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүдийн олонхи шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.