Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар СХД-ийн иргэдтэй хоёр өдрийн турш хамт байлаа
2010.10.25

Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар СХД-ийн иргэдтэй хоёр өдрийн турш хамт байлаа

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.  Тэрээр хоёр өдрийн турш дүүргийн ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм. Уулзалтад СХД-ийн Засаг дарга Ц.Болд, Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр болон дүүргийн Газрын албаны дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Татварын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга зэрэг холбогдох албаны хүмүүс байлцлаа.
batbayar_d_toirog01_copy_copy_copyТус уулзалтаар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон дүүрэгтээ хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа ард иргэдэд дэлгэн тайлагнасан юм. Үүний хамт гишүүд УИХ, Засгийн газар, Ардчилсан намын бодлого үйл ажиллагааны талаар ард иргэддээ танилцуулахын хамт дүүргийн тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонсож халуун дулаан яриа өргүүлж байлаа.

batbayar_d_toirog02

Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай хөдөөнөөс шилжин ирэгсэд ихтэй, хамгийн том нутаг дэвсгэртэй нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд үүнийгээ дагаад ард иргэдийн асуудал, хүндрэл ихтэй дүүрэгт тооцогддог. Энэ удаагийн уулзалтаар ч иргэд хоёр гишүүн болон холбогдох албаны хүмүүст гэрэл цахилгаан, ус, зам, тээвэр үйлчилгээ гээд тулгамдаж байгаа асуудлаараа санал тавьж байлаа.  Түүнчлэн Их хурлын хоёр эрхэм гишүүний хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нүдэнд харагдаж гарт баригдаж, олон нийтийн сэтгэлд нийцэж байгаад талархаж байгаа илэрхийлэхийн хамт зарим иргэд сонголтоо буруу хийгээгүй гэдэгтээ итгэж, цаашид иргэдийнхээ итгэлийг алдахгүй ард түмэнтэйгээ улам ойртож ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Мөн хоёр намын амласан 1,5 сая төгрөгийг тарамдан олгож байгаа тухай, УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо уулздаггүй “алга болдог” тухай, олон тэрбум төгрөг “өөрсөддөө” хуваарилж авдаг тухай, УИХ, засгийн газрын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зүйл байгааг ч иргэд шударга хэлж шаардаж байлаа.

batbayar_d_toirog03

Мөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар Сонгинохайрхан дүүргийн IV хорооны гэр хороолол дунд, 16-р хорооны нийтийн эзэмшлийн талбайн дунд байгуулсан спорт талбай зэрэг бүтээн байгуулалтын зарим ажлуудаа хүлээлгэн өгөхийн хамт тус дүүрэг дэх хаягдал гялгар уутаар  мод, төмөр орлох бүтээгдэхүүн хийж байгаа “Төв төгөл” ХХК-ний үйлдвэрээр орж тэдний үйл ажиллагаатай танилцсан юм. Тэргүүн шадар сайд хэлэхдээ “Экологийн хор хөнөөлтэй хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулж байгаа нь сайшаалтай хэдий ч гарч байгаа бүтээгдэхүүн нь чанартай, үнэ ханш нь боломжийн байж зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Тиймээс юуны түрүүн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагаа судла, захиалгачаа ол тэгэж байж үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэгтэй. Төр засаг ч дэмжих боломжтой” гэдгийг онцолсон юм.

 

Ийнхүү УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хоёр өдрийн турш хамт байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.