Бөх, сүмочин, сагсчин, бас биллъярдчинтай парламент
2010.10.26

Бөх, сүмочин, сагсчин, бас биллъярдчинтай парламент

Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойн хүрээнд Төрийн түүхийн музей үүүдээ нээлээ. Энэ музейд олон сонирхолтой үзмэр дэлгэгджээ. Жишээ нь, Д.Лундээжанцан гишүүний үнэмлэхүүдийг эгнүүлэн тавьсан харагдав. Учир нь, тэрээр Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн түүхэнд тасралтгүй сонгогдсон хоёрхон хүний нэг нь юм байна. Мөн энэ музейд УИХ-ын эрхэм гишүүдийн авьяасыг харуулсан үзүүлэн ч тавьсан байна.

Манаchuulgan_2010_05й 76 чинь бараг бүгдээрээ аль нэг спортын мастер, зэрэгтэй тамирчид юм байна. А-гаас эхлээд Э-гээр дуустлаа бүгд шүү. Д.Арвин гишүүн л гэхэд сагсанбөмбөгийн спортын I зэрэгтэй тамирчин юм байна. Түүнээс гадна гар бөмбөг, жудо, самбо, чөлөөт, ширээний теннис, сумо, ундэсний бөх гээд спортын зэрэг, цолтой олон тамирчин УИХ-д байна. Э-гээр эхэлсэн гишүүдээс ганцхан жишээ дурдахад, УИХ-ын дэд дарга Н.Энхболд биллъярдын спортын мастер зэрэгтэй юм билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.