2010.10.25

Баянзүрх дүүргийн 30 иргэн гэртэй боллоо

Хахир өвлийн хүйтэн ирж байгаа энэ үедл орон гэргүй айлын мухар бараадан амьдарч байгаа айлуудад хүнд байгаа нь мэдээж.

 

Нийслэл хот байгуулагдсаны 371 жилийн ойн босгон дээрБаянзүрх дүүрэг гэр оронгүй 30 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Эдгээр иргэд гэр оронгүй олон жил айлын хажууд амьдарсан, амьдралын баталгаажих түвшингөөс доогруур орлогтой, өрх толгойлсон олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм. дүүргийн хэмжээнд гэр хүссэн 3000 гаруй өргөдөл байдагаас 2010 он гараад 178 өрхөд гэр олгоод байгаа юм. Эдгээр иргэдийг сонгохдоо тэдний аж амьдралтай газар дээр очиж танилцсан байна. 5 ханатай иж бүрэн гэр гардаж авсан иргэд дүүргийн Засаг даргадаа баярлаж талархаснаа илэрхийлж байсан юм. Дүүргийн зүгээс гэр олгосон иргэддээ нэг удаа туслаад өнгөрөх биш байнгын ажлын байраар хангаж, сургууль цэцэрлэгээс завсардсан хүүхдүүдийг тойргийн сургуульд цэцэрлэгт хамруулж өгсөн байна. Засаг дарга Б.Батзориг гэртэй болсон иргэддээ хандаж  цаашид ажил хөдөлмөр эрхлэж орон гэрээ айлын эзэн хүн шиг авч явахыг захиж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.