2010.10.26
УИХ хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох үүрэг хүлээнэ
Монгол Улс парламентын засаглалтай болоод 20 жилболлоо. Өнгөрсөн 20 жилийг хун бур янз бүрээр дүүгнэж, ирээдүйн20 жилийг өөдрөгөөр харж байгаа. Харин.доорх хүмүүс хэрхэндүгнэснийг хүргэе.
Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон гишүүдийн алинд нь ч эх орноо гэх сэтгэл бий. Өнгөрсөн жилүүдэд алдсан байж болно, гэхдээ оносон нь олон. Ерөнхийлөгч, Засгийн газрын ажил иргэдийн нүдэнд ил биш далд байдаг. Харин парламентаар хэлэлцүүлж байгаа асуудал, бүх зүйл ил байдаг учраас шүүмжлэлд өртдөг. Миний бодлоор парламент 20 жил болохдоо ард түмнээс нэг сайн үг сонсож байгаагүй байх. Аливаа асуудал өргөс авсан мэт сайжирдаггүй. Монгол Улс одоо ч хөгжиж л байгаа. Бид хөгжлийг хурдан байх ёстой л гэж шүүмжилдэг. Өнгөрсөн амралтын өдрөөр Оюутолгой, Тавантолгой яваад ирлээ.
"Эрдэнэс MGL", "Энержи ресурс" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Очиж үзээгүй хүмүүст хэлэхэд газар дээр нь очоод танилцах хэрэгтэй юм билээ. 2012, 2013 оны төсөөллийг анх ярьж байхад "Энэ ч дээ" гэж эргэлзэж байсан. Харин одоо энэ эргэлзээ алга болсон. Тэнд маш их бүтээн байгуулалт өрнөг байна. Монгол Улс хөгжлийнхөө шатанд гараад иржээ. Энэ үе, зөвхөн Тавантолгой, Оюутолгой гэхээсээ илүү газрын тос, ураны салбарт анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Нэг тийш хэт анхаараад нөгөө салбаруудаа орхигдуулах вий гэж санаа зовж байна. Дээр НЬ хоёр нам бие бие рүүгээ дайрч байвал л ардчилал гэж ойлгодгоо болимоор байна. Хамгийн гол нь бид үүнийг зөв зохицуулалтаар авч явах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх НЬ одоогоор мэдрэгдэж эхэлсэн. Төрийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Заавал сөрөг хүчин байх ёстой гэж уриалдгаа түр хойн нь тавиад таван жилийн турш л сайн ажиллах хэрэгтэй байна Ингэж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4-5 дахин нэмэгдэх зэргээр эдийн засаг сайжирна.
Манай улс 20 жилийн дараа европын улс шиг, тэр дундаа Скандиновын Швед, Норвеги шиг иргэд нь чинээлэг амьдралтай болсон байх болов уу. Үүний төлөө л бид ажиллах ёстой. Ингэхийн тулд МАХН-ын нийгмийн баримжаатай, зүүний үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол ирээдүйн 20 жилд байх ёстой зүйл.
Тиймээс ирээдүйн 20 жил амжилтын он жилүүд байх юм. Ихэнх хүмүүс амьдрах аргаа олсон байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн 20 жил сорил, шалгарлын он жилүүд байлаа. Хүмүүс янз бүрийн бизнес эрхэлж үзлээ, харин одоо хийж чадах зүйлээ мэддэг болсон. Тэд улам боловсронгуй болгох арга зам, шатандаа орчихлоо. амжилтын чухал шалгуур шүү дээ.Монголын ирээдүй миний хувьд сайхан гэгээлгээр төсөөлөгдөж байна. Гадаад орны иргэдийн цалинг Монголд ажиллаад авах боломж нээлттэй болжээ. Мөн амьдралын боломж нөхцөл сайжирч байна. Хамгийн чухал нь хүн өөрөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа. Гадаадад ажиллаж байгаа Монголчууд эх орон руугаа буцах хандлага бий болчихлоо шүү дээ.
Б.Мягмансанж
Эх сурвалж: Нийгмийн толь
П.Алтангэрэл: Газрын тос, ураны салбараа ч орхиж болохгүй
Ажиглаж байхад нийгмийнбүхий л түвшинд парламентын засаглал хамгийн муу муухай зүйлийг авчраад тавьсан юмшиг ойлголт ард түмэнд байна.Парламентыг үзэн ядахойлголт бий болгоод байна. Энэ нь гадныхны явуулга,оролцоо байх шиг санагддаг. Монголыг нэг хун удирдах ёстой гээд Ерөнхийлөгчийн засаглалтай болгох оролдлого давамгайлаад байгаа. Нэг хүнийг хэн ч худалдан авч болно. Энэ ч үүднээсээ манай хоёр хөрш гүрэн Монголыг парламентын засаглалтай байлгах сонирхолгүй байгаа. Монгол Улс оршин тогтнох үндэс нь 20 жил тогтсон парламентын засаглал юм. Их мөнгөтэй хүн 76 хүнийг худалдаж авахад хэцүү.Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон гишүүдийн алинд нь ч эх орноо гэх сэтгэл бий. Өнгөрсөн жилүүдэд алдсан байж болно, гэхдээ оносон нь олон. Ерөнхийлөгч, Засгийн газрын ажил иргэдийн нүдэнд ил биш далд байдаг. Харин парламентаар хэлэлцүүлж байгаа асуудал, бүх зүйл ил байдаг учраас шүүмжлэлд өртдөг. Миний бодлоор парламент 20 жил болохдоо ард түмнээс нэг сайн үг сонсож байгаагүй байх. Аливаа асуудал өргөс авсан мэт сайжирдаггүй. Монгол Улс одоо ч хөгжиж л байгаа. Бид хөгжлийг хурдан байх ёстой л гэж шүүмжилдэг. Өнгөрсөн амралтын өдрөөр Оюутолгой, Тавантолгой яваад ирлээ.
"Эрдэнэс MGL", "Энержи ресурс" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Очиж үзээгүй хүмүүст хэлэхэд газар дээр нь очоод танилцах хэрэгтэй юм билээ. 2012, 2013 оны төсөөллийг анх ярьж байхад "Энэ ч дээ" гэж эргэлзэж байсан. Харин одоо энэ эргэлзээ алга болсон. Тэнд маш их бүтээн байгуулалт өрнөг байна. Монгол Улс хөгжлийнхөө шатанд гараад иржээ. Энэ үе, зөвхөн Тавантолгой, Оюутолгой гэхээсээ илүү газрын тос, ураны салбарт анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Нэг тийш хэт анхаараад нөгөө салбаруудаа орхигдуулах вий гэж санаа зовж байна. Дээр НЬ хоёр нам бие бие рүүгээ дайрч байвал л ардчилал гэж ойлгодгоо болимоор байна. Хамгийн гол нь бид үүнийг зөв зохицуулалтаар авч явах ёстой. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх НЬ одоогоор мэдрэгдэж эхэлсэн. Төрийн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Заавал сөрөг хүчин байх ёстой гэж уриалдгаа түр хойн нь тавиад таван жилийн турш л сайн ажиллах хэрэгтэй байна Ингэж чадвал нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4-5 дахин нэмэгдэх зэргээр эдийн засаг сайжирна.
Ж.Энхбаяр: Бид улсаа Швед, Норвеги шиг болгохын төлөө ажиллах хэрэгтэй
Хамгийн гол үр дүн нь Монголчуудын сэтгэлгээнд гарсан өөрчлөлт. Ардчилсан Үндсэн хуулийнхаа дагуу төрийн эрх барих дээд байгууллагаа тайван замаар төлөөллөөрөө дамжуулж сонгодог болж чадсан. Нээлттэй, чөлөөтэй эдийн засгийг нутагшуулж чадлаа. Хүн өөрөө хичээвэл сайхан амьдрах боломжтой гэсэн сэтгэлгээний мөн чанарыг ойлгосон. Арван хүний долоо нь энэ нийгмээ хүлээн зөвшөөрөөд, зохицоод амьдарч эхэлж байна. Үлдсэнхувь нь нийгэмдээ зохицож чадахгүй хүнд амьдарч байна. Тиймээс тэднийг ирээдүйд нийгмийн шинэ нөхцөлд амьдрахад нь дасгах, хөрөнгөлөг дундаж давхаргыг нэмэгдүүлэх хэрэгтэй.Манай улс 20 жилийн дараа европын улс шиг, тэр дундаа Скандиновын Швед, Норвеги шиг иргэд нь чинээлэг амьдралтай болсон байх болов уу. Үүний төлөө л бид ажиллах ёстой. Ингэхийн тулд МАХН-ын нийгмийн баримжаатай, зүүний үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол ирээдүйн 20 жилд байх ёстой зүйл.
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дэд захирал Ц.Цэцэгмаа: Сорил, шалгарлын он жилүүд байлаа
Өнгөрсөн 20 жил зах зээлийн нийгэмтэй танилцах, түүнд дасан зохицох арга замаа хайх,хэрэгжүүлэх он жилүүд байсан. Шилжилтийн Энэ нь жилүүд байсан гэж болно.Тиймээс ирээдүйн 20 жил амжилтын он жилүүд байх юм. Ихэнх хүмүүс амьдрах аргаа олсон байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн 20 жил сорил, шалгарлын он жилүүд байлаа. Хүмүүс янз бүрийн бизнес эрхэлж үзлээ, харин одоо хийж чадах зүйлээ мэддэг болсон. Тэд улам боловсронгуй болгох арга зам, шатандаа орчихлоо. амжилтын чухал шалгуур шүү дээ.Монголын ирээдүй миний хувьд сайхан гэгээлгээр төсөөлөгдөж байна. Гадаад орны иргэдийн цалинг Монголд ажиллаад авах боломж нээлттэй болжээ. Мөн амьдралын боломж нөхцөл сайжирч байна. Хамгийн чухал нь хүн өөрөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна даа. Гадаадад ажиллаж байгаа Монголчууд эх орон руугаа буцах хандлага бий болчихлоо шүү дээ.
Б.Мягмансанж
Эх сурвалж: Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.