> Улстөр
> Төрийн байгуулалт
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Төрийн албаны зөвлөлөөс санаачлан “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, чуулганд оролцогчдод Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Улсын Их Хурлын илгээлтдээ, улс орны хөгжил дэвшил, айл өрхийн амьдрал, ард иргэдийн маань ажил үйлс төрийн байгууллага, түүний албан хаагчдын үйл ажиллагаанаас шууд хамааралтай билээ. Төрийн албаны үйл ажиллагаа, шинэчлэл зөвхөн төрийн албан хаагчид төдийгөөр хязгаарлагдахгүй иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн байхаар шийдвэрлэгдэх ёстой.
Энэ үүднээс Улсын Их Хурал төрийн албаны шинэчлэлийг эрч ...