Төрийн байгуулалтын байнгын хороо
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 317 мэдээ байна.
  • 05/12/18

    Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогд...

    Төрийн албаны тухай хууль ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хийлээ.  Тус Байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа эдгээр тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Улсын Их Хурлын з...
  • 05/12/18

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.05) хуралдаан 14 цаг 32 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байн...
  • 30/11/18

    Ж.Мөнхбат: Хариуцлагагүй сайд нартаа хариуцлага то...

    Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Би өөрийнхөө байр суурийг хангалттай илэрхийлсэн. Г...
  • 23/10/18

    ТББХ: Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хо...

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан  14 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн э...
  • 11/10/18

    Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүг...

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар со...
  • 20/12/17

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төсөл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, и...
  • 03/11/17

    Байнгын хороодын дарга нарыг өөрчлөх асуудлыг хэлэ...

    Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн (2017.11.03) хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонг...
  • 26/10/17

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.10.26) хуралдаан 16 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар...
  • 10/10/17

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.09.10) хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм. Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгу...
  • 04/10/17

    Монгол Улсын 30 дахь Ерөхий сайдыг томилох асуудлы...

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг танилцууллаа. Тэрээр: “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө т...
  • 06/07/17

    Намрын чуулганаар хэлэлцэх асуудал

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хур...
  • 17/05/17

    Ард нийтийн санал агуулгыг Ерөнхийлөгчийн сонгууль...

    Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг яаралтай дэгээр хэлэлцэж 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн санал асуулга явуулах зардлын талаар тодруулсан юм.  Х...
  • 19/04/17

    Байнгын хорооны тогтоолоор “Зөвлөлдөх уулзалт зохи...

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.19) 12 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асу...
  • 31/01/17

    Л.Оюун-Эрдэнэ: Асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгт...

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.  Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуульд алаг, цоог өөрчлөлт хийх нь оновчгүй, асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй болохыг хэлсэн юм.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд ямар ч асуудалгүй баяр на...
  • 31/01/17

    О.Содбилэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн ...

    Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.  Тэрээр уг хуулийн төслийг өмнөх парламентаар хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан тухай сануулаад УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай асуудал бол ...
  • 18/11/16

    Д.Cумъяабазар: Эдийн засгийн байнгын хорооноос СЗХ...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45,1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүг...
  • 01/08/16

    Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөө...

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.29/ хуралдаан 18 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцлээ. Энэ асуудлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий на...
Нийт 16 хуудас/317 мэдээ