Сангийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Б.Жавхлан

Сангийн сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 975 мэдээ байна.
  • 03/04/15

    Ж.Эрдэнэбат: Ирэх намраас төсөвт тодотгол хийж маг...

    Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш унасантай холбоотойгоор төсвийн орлогын бүрдэлт муу байгаа аж. Ийм дүр төрхтэй явбал цаашид төсөвт тодотгол хийхээс өөр сонголт үлдээгүй байна. Энэ тухай Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.  -Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө цойлж байхад хуримтлал үүсгэхгүй олдсоноо дураараа зарцуулснаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрлээ гэж зарим судлаачид тайлбарлаж байна. Та юу гэж бодож ...
  • 02/04/15

    Ж.Эрдэнэбат: Төсвийг тодотгох зайлшгүй шаардлага б...

    “Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Энэ жилийн чуулганыг Building Credibility буюу  “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоод гадаадын  мянга шахам төлөөлөгчид оролцож байна.
  • 02/04/15

    “Итгэлцэл”- д тулгуурлан урагшлах уриа дэвшүүлжээ

    “Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Энэ жилийн чуулганыг Building Credibility буюу  “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоод гадаадын  мянга шахам төлөөлөгчид оролцож байна. Эдийн засгийн чуулганыг тогтсон нэршлийн доор зохион байгуулж заншсан бөгөөд 2010 онд “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онд  онд “Хөгжилд хамтдаа&rd...
  • 01/04/15

    НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн та...

    Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын талаар Сангийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн үйл ажиллагааг Төслийн ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд хүлээн авч, ашиглалтад оруулахыг Татварын ерөнхий газрын даргад даалгав.Засгийн газрын тогтоолын дагуу тус газрын дэргэд “НӨАТ-ын урамшу...
  • 31/03/15

    Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвл...

    Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, энэ оны 2 дугаар сард УИХ-ын тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ...
  • 25/03/15

    Чингис бондоос илүү хатуу нөхцлөөр зээл авах гэж б...

    Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг хувийн хэвшлийн өрд тооцдог болсоноор олон улсын зах зээлээс 450 ам.долларын зээл авах боломж Монголын засгийн газарт нээгджээ. Гэхдээ Чингис бондыг авч байсан нөхцөлөөс илүү хатуу нөхцөлөөр бид энэ боломжийг эдлэх юм. Сангийн яамны сайд Ж.Эрдэнэбат: Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд төлбөрийн тэнцлээ сайжруулах чиглэлээр валютын зээлийг санхүүгийн байгууллагуудаас мөн л хөнгөлөлттэй...
  • 21/03/15

    Зэс, Алтны үнэ хэлбэлзэж байна

    Зэс нэг тонн нь 6354 ам.доллараар тооцоологдсон зэсийн үнэ 5000 ам. Доллар луу буурч эхэллээ. Энэ үзэгдэл уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа өнөөгийн төсөв бүрдүүлэлтийн тогтолцоонд өөрчлөлт хийх нь зөв гэдгийг баталж байна. Дотооддоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгийн салбар бүрийг босгож авах нь шийдлийн засгийн газрын үүрэг болж байгаа юм. УИХ-ын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Зэсийн үнэ 6300- гаар үндсэндээ...
  • 21/03/15

    Улсын нууцтай холбоотой мэдээлэлд захидал харилцаа...

    Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын гаргасан журмын дагуу албаны цахим хаягтай байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу бүх алба хаагчид албаны цахим хаяг ашигладаг. Гэхдээ үед хувийнхаа цахим хаягийг хувьдаа албаныхаа цахим хаягийг албандаа ашиглах ёстой гэсэн заалт байдаггүй байна. УИХ-ын гишүүд парламент гэсэн албаны цахим хаяг байдаг ч энэ хаягаа зөвхөн мэдээлэл солилцох түвшинд ашиглаж байна. Улсын нууцтай холб...
  • 20/03/15

    “Өрийг 290 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ”

    “Сайдын 30 минут” ээлжит уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Татварын хуулиуд өөрчлөгдөх үү? Татвар нэмэхгүй, бас бууруулахгүй. Бизнес эрхлэгчид татварын хэмжээг бууруулах санал тавьж бай...
  • 20/03/15

    Ж.Эрдэнэбат: Энэ онд 21 эмнэлэг, 13 сургуулийг аши...

    Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа  -Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар та эхлээд мэдээлэл өгнө үү?  Сүүлийн жилүүдэд манай улсын ДНБ болон эдийн засгийн өсөлт хурдац нь буурч байгаа статистик мэдээлэл гарч байгаа. 2011 онд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй гарлаа гэдэг байдлаар ард түмэн төдийгүй Засгийн газар баяртай байсан. “Хэрвээ ...
  • 19/03/15

    Ж.Эрдэнэбат: Төлбөрийн тэнцлийн болон төсвийн алда...

    Сангийн сайдыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид дараах асуултдаа хариулт авлаа. -300 сая  долларын бондыг Төрийн банк гаргахаар болсон гэсэн. Энэ засгийн газрын өрийн хэмжээнд яаж нөлөөлөх вэ? Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр, улсын өр гэдэг ойлголттой болсон. Төрийн банк бол орон нутгийн   компани. Төрийн банкны авч байгаа өр бол Засгийн газрын өрд хамаарахгүй. Тэгэхээр өрийн тааз буюу 58.3 хувьд хам...
  • 19/03/15

    Ж.Эрдэнэбат: Хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн за...

    Өнөөдөр Засгийн газрын “Сайдын цаг”-т Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож эдийн засгийн асуудлаар болон энэ онд эдийн засгийн хүндрэл үргэлжлэх эсэх зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. -ИМПОРТ БУУРСАН Ч ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАЛТАЙ ГАРСАН- Өнгөрсөн онтой харьцуулахад импорт 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь эргээд гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлжээ. Төлбөрийн тэнцэл харин а...
  • 19/03/15

    Сангийн сайд 30 минутанд юу хэлэв?

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол...
  • 19/03/15

    Ноён уул үнэд орох цагаар

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын ойролцойх Гацууртыг стратегийн ордын жагсаалтад бүртгэсэн үйл явц УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн болсон. Харин одоо энэхүү ордын хэдэн хувийг төр эзэмших хийгээд хэрхэн ашиглах асуудалд маргаан дэгдэж буй. Ард түмэн хөрөнгө оруулагч төдийгүй УИХ-ын гишүүд ч хоёр талцаад буй. Энэхүү ордыг ашиглах нь Ноён уулан дахь монголчуудын түүх соёлын өвийг мөхөх аюулд аваачина гэсэ...
  • 19/03/15

    Салбар бүрээс боломжийг эрэлхийлж байна

      Манай улсад том жижиг нийлсэн 3800 гаруй гол мөрөн байдаг. Хэрвээ эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нь ашиглаж чадвал жилдээ 56 тэрбум квадрат цахилгаан гаргах нөөцтэй гэж үзэж байна. Эндээс харвал Монголчууд бидэнд асар их нөөц бололцоо байгаа юм. Эдгээр нөөцөө ашиглаж эдийн засгийн хямралыг даван туулах боломжийг салбар бүрт эрэлхийлж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр болсон хэлэлцүүлэг юм. Эрдэмтэн судлаачдаас эхлээд...
  • 18/03/15

    Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагийн хурлаараа дөрвөн бүлэгт хуваагдан, санал боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бизнесийн орчныг сайжруулах болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох дэд бүлгүүдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар бүлгийн ахлагчийг сонгох, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал авах болон татварын багц х...
  • 18/03/15

    Хүндрэлийг давах сангийн яамны хувилбарууд

    Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөр боловсруулах түвшинд хүртэл Монгол Улсын эдийн засаг доройтоод байгааг Та, бид мэднэ. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ болон эрэлт буурч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсанаар ийм нөх- цөлд тулж ирсэн билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад өнгөрсөн жил 8.5 дахин буурсан. Төсвийн орлого ч багассан нь эдийн засгийн идэвхжил саарсныг давхар...
  • 18/03/15

    Нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд баталгаа гаргана

    Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгаж, тухайн төсвийн жилд санхүүжээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий өнгөрсөн онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна. Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж мах бэлтгэгчид 14....
  • 12/03/15

    Алт олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх аж. Дээрх арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхий...
  • 10/03/15

    Баруун бүсийн эрчим хүчийг нэмэгдүүлнэ

    Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан станц барьж ашиглалтанд оруулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Монголын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор тус станцыг барих юм.  Түүнчлэн усан цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг энэ ондоо багтаан шинэчлэж шаардагдах хөрөнгийг 20...
Нийт 49 хуудас/975 мэдээ