2025.04.19
Эдийн засаг, Худалдаа
Зээл нэрээр мөнгө хүүлдэг тогтолцоог өөрчлөх ёстой
Улсын хэмжээнд 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны байдлаар ББСБ-ын олгосон нийт зээлийн үлдэгдэл 5.8 их наяд төгрөгт хүрсэн. Банктай харьцуулахад ББСБ-ын олгосон зээлийн хэмжээ бага хэдий ч богино хугацаатай, бага дүнтэй зээлийг иргэд хүүгийн хувьд өндөр ч банк бус санхүүгийн байгууллагаас авч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллах үеэр нь зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндлөө.