МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

294 сумын сургууль, цэцэрлэг стандарт жорлонтой болох аянд хамрагдаж байна
2025.04.21

294 сумын сургууль, цэцэрлэг стандарт жорлонтой болох аянд хамрагдаж байна

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн сумдад ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам гишүүнээр манлайлуулсан өмнөх парламентын эмэгтэй гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орон даяар 17 аймгийн 294 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны жорлонг солих аян эхлүүлсэн билээ.  

4 үе шаттай хэрэгжиж буй уг төслийн ажлын хэсэг 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусаагүй тул үйл ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнг тооцох нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны тогтоолыг шинээр байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байна.

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан
 дээрх ажлын явцтай танилцангаа дараагийн шатны сайжруулалтын төлөвлөгөөг УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд ярьж хэлэлцэж яваа нь энэ юм. 

ШИНЭ МЭДЭЭ