МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл АН-ын бүлгээр дэмжигдлээ
2025.04.21
Зам, Тээвэр

Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл АН-ын бүлгээр дэмжигдлээ

УИХ-ын гишүүн П.Батчимэг өнөөдрийн /2025.04.21/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөө танилцууллаа.

Бүлгийн гишүүд хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг цаг үеэ олсон, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн аюулгүй тайван орчинд зорчих эрхийг хангах чиглэлээр нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болсон хуулийн төсөл хэмээн үзэж, санал нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ