МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөөлөн хот фестиваль болно
2025.04.08
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Зөөлөн хот фестиваль болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “Зөөлөн хот” фестивалийг 20 минутын хот Үндэсний хороо, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамууд хамтран 04 сарын 19-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Фестиваль нь бүтэн өдрийн турш үргэлжлэх ба үндсэн илтгэл, үзэсгэлэнгийн танхим, оролцогч байгууллагуудын бүхээг зэргээс бүрдэх юм. Мөн хот төлөвлөлт, хотын дизайн төлөвлөлттэй холбоотой 15 сэдвийн хүрээнд мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд тавигдана.

Фестивалийн нэгэн онцлог нь “Зөөлөн хот” номын зохиогч, Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн томоохон хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа явдал юм. Тэрээр тус фестивальд өөрийн “Зөөлөн хот” номын нэрээр нэрлэгдсэн лекцийг уншиж, мэргэжлийн хот төлөвлөгч, мэргэжилтнүүдэд үнэтэй мэдлэг, мэдээллээ хуваалцахаар төлөвлөөд байна.

“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар 20 минутын хот Үндэсний хороо, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам ажиллаж байна.