ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025.04.14
Орон нутгийн хөгжил

ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.04.14/-нд Архангай аймагт эхэллээ.

БҮСЧИЛСЭН ХУРАЛДААНААР:

  • Хангайн бүсийн хөгжил-2024"
  • "Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд"
  • "Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин"
  • "Бүсийн онцлог, харьцуулалт"
  • "Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд" сэдэвээр тус тус хэлэлцэж хангайн бүсийн онцлогт уялдуулан, бүс, орон нутагт урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулан 2026 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл, 2026 оны төсвийн төсөл, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусгах талаар санал солилцож , дүгнэлт гаргах юм.

Бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Салбар яамны төлөөлөл, Хангайн бүсийн зөвлөлийн гишүүд, төрийн захиргааны байгууллага, бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож байна. Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Хангайн бүсээс ийнхүү эхэлж, Хойд бүс, Төвийн бүс, Говийн бүс, Зүүн бүс, Улаанбаатарын бүсүүдэд тус тус зохион байгуулагдана.

ШИНЭ МЭДЭЭ