Hub Global Network/ хамтран ажиллахаар боллоо
2025.04.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Hub Global Network/ хамтран ажиллахаар боллоо

Өнөөдөр /2025.04.16/-нд Дэлхийн тэргүүлэгч хөдөлмөр эрхлэлтийн зуучлагч, сургалтын шийдэл нийлүүлэгч HUB GN, HUB HR-тай /Hub Global Network/ хамтран ажиллахаар боллоо.HUB HR нь бүтэц зохион байгуулалттай сургалтын шийдэл боловсруулдаг бол HUB GN нь чадварлаг мэргэжилтнүүдийг Өмнөд Солонгос улсад зохих ажил мэргэжлийн чиг баримжаатай болгоход туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Хамтын ажиллагаа эхэлснээр:

  • Өмнөд Солонгосын үйлдвэрүүдэд өндөр цалинтай ажлын байртай холбох;
  • Төрийн албан хаагч, багш, бизнес эрхлэгч зэрэг мэргэжлийн сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдах;
  • Гэрчилгээ олгох, мэргэшсэн сургалтууд – Дэлхий дахины ажиллах хүчний эрэлт хэрэгцээнд нийцсэн, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах;
  • Виз ба ажил эрхлэлтийн дэмжиж, Олон улсын ажиллах хүчний шилжилтийг саадгүй болгох үйлчилгээ;
  • Улирлын ажилчдад зориулж тусгайлан тохируулсан сургалтын хөтөлбөрт хамрагдах;
  • Цахим сургалт болон олон улсын туршлага судлах – HUB HR-ийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж, багш ажилтан, оюутан төгсөгчид олон улсын стандартад нийцсэн сургалтад хамрагдах зэрэг давуу талтай.

Ийнхүү хамтын ажиллагаа эхэлснээр Өмнөд Солонгост карьераа хөгжүүлэхийг эрмэлзэж буй чадварлаг ажилчид, инженерүүд, техникийн мэргэжилтэн, хэн бүхэнд нээлттэй болж байна.

ШИНЭ МЭДЭЭ