МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.27
Зам, Тээвэр

С.Зулпхар: Энэ хэлэлцээр батлагдсанаар дэлхийн том хэмжээний эдийн засагтай холбогдох боломж нээгдэнэ

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар   Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Уг хэлэлцээртэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Их хурлаас гарсан шийдвэр болгон түүхэн байдаг байх. Гэхдээ энэ шийдвэр бол онцгой түүхэн шийдвэрүүдийн нэг болж байна.70 жилийн дараа Монгол Улсын эдийн засгийг дэлхийн эдийн засагтаа интегралчлах чиглэлд томоохон алхам болж байна гэж ойлгож байгаа учраас энэ шийдвэрийг, энэ хуулийн төслийг бүрэн дэмжиж байна гэдгээ илэрхийлье ээ. 2023 оны гүйцэтгэлээр 1,9 их наяд байсан америк доллар дэлхийн эдийн засгийн 18-19%-ийн 2024 оны гүйцэтгэл 2 сард гарсан байна. 20 их наяд америк доллар бол гарчихсан явж байгаа юм. Тэгэхээр бид төдий хэмжээний эдийн засагтаа интеграцлагдах буюу нэгдэх боломжийг төмөр замын холболтоор хийж байгаа гэдэг үүднээс маш онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэх ёстой. Дан ганц Хятадын эдийн засагтаа биш бид зүүн өмнөд Азийн эдийн засгийг тоогоор нь аваад үзэх юм бол 3,7 их наяд америк доллар. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байх үед бол нэг онцгой зүйл яригдаж байсан. Эдийн засгаа дэлхийн эдийн засагтай холбох гол үндсэн холболтын гарц бол болсон төмөр зам. Авто зам бусад тээвэр болон логистикийн хувьд тийм сул талтай юм байна тэгэхдээ л сорилт байсан энийг давах үүднээс хийсэн энэ одоо ажлууд буюу төрийн одоо бодлого шийдвэрийн тогтвортой болон залгамж чанарын нэг илэрхийлэл болж байна гэдэг үүднээс дэмжих ёстой.Монгол улсын ерөнхий сайд Пакистанд одоо айлчлал хийсэн. Өнгөрсөн хугацаанд тухайн үед Пакистан Хятадтай эдийн засгаа холбох чиглэлээр санаачилгын хүрээнд хэрхэн ажиллаж байгааг бидэнд бас хуваалцаж байсан. Энэхүү хэлэлцээрийг эдийн засгийнх нь болон тээвэр логистикийн олон улсын худалдааны хувьд Монгол улсын гадаад худалдааны хувьд ач холбогдолтой гэдгийг нь ойлгож байна. Дэлхий нийтийн хэмжээнд, бүсийн хэмжээнд томоохон санаачилга байгаа та мэдэж байгаа. Одоо холболтууд хийгдсэнээр бид санаачилгад нэгдэх ийм боломж хэр нээгдэх вэ? Дэлгэрсайхан сайдаас асууя. Олон улсын тээвэр логистикийн нэн ялангуяа Евроазийн тээвэр логистикийн шинэ алтернатив хувилбар гарчихсан. Тэр нь дундын коридор буюу Миддл коридор. 3 дахь асуулт нь бидэнд шинэ боомт руу холбогдох далайн шинэ боомттой холбогдож эдийн засгийн хувьд бол интеграцлагдах буюу нэгдэх энэ боломжийг хэр нээх вэ? гэсэн ийм асуулт

ШИНЭ МЭДЭЭ