2025.04.10
Улстөр
Л.Мөнхбаатар: Зөрчил, гэмт хэрэг хоёрын зааг ялгааг тодорхой болгох шаардлагатай байна!
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Монгол Улсын Ерөнхий Прокурорын хувьд хариуцсан ажлаа өнгөрсөн 6 жил хэрхэн гүйцэтгэсэн. Ажлынх нь үр дүн, ажлын туршлага мөн төрийн ажлынх нь гүйцэтгэл хувь хүнийх нь ноён нурууг харгалзан үзээд Монгол Улсын Ерөнхийлөгч улируулан томилох нь зүйтэй гэж үзэж энэхүү саналыг оруулж ирж байгаа. Энэ агуулгаар нь дэмжиж байна. 2019 онд томилогдсон 6 жил ажиллалаа энэ хугацаанд бол хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж шударга ажилласан гэж харж байгаа. 2017 онд прокурорын тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулиар бол прокурор дотроосоо одоо УЕП-ыг томилдог ийм шинэ зохицуулалттай болсон юм. 2002 онд батлагдсан хуулиар бол 10 жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын иргэнийг Ерөнхий прокуророор томилох ийм зохицуулалттай байсан. Ийм учраас тухайн үед нэг намын дарга хүртэл УЕП-оор томилогдох эрх зүйн боломж байсан. Ингээд мэргэжлийн хүн буюу прокурор хүн. УЕП түүний орлогчоор томилогдох боломжтой болоод анх томилогдсон хүн бол Жаргалсайхан Ерөнхий прокурор. 2019 онд ажлаа хүлээж авснаас хойш амаргүй цаг үе туулж. Олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Жаргалсайхан прокурорын хувьд бол ажлын туршлага, өөрийн зарчим, өөрийн одоо хувь хүнийхээ ноён нуруугаараа бол мэдээж энэ байгууллагыг хангалттай төлөөлөөд явж байгаа. Цаашдын 6 жил ажиллахдаа бас олон зүйл дээр бас манлайлан ажиллах шаардлага байгаа. Зөрчил, гэмт хэрэг хоёрынхоо энэ нэг зааг ялгаа бол нэлээн бүдгэрчхээд байгаа юм. Үүнийг нэлээн тодорхой болгох шаардлагатай байгаа. Гэмт хэргийн шинжийг агуулсан ийм зөрчлүүд бас байгаад байгаа. Үүнийг их тодорхой болгохгүй бол энэ нь холилдоод яваад байгааг тодорхой болгох шаардлага байгаа юм. Энэ дээр манай прокурорын байгууллагын тодорхой ажилламаар байна. Зөрчил явсаар байгаад гэмт хэрэг болох ийм том шалтгаан болдог. Энийг нэг тодорхой болгох шаардлага байна.
Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
2025.04.12

Сар шинэдээ сайхан шинэлээрэй
2025.03.01

Сар шинийн мэнд дэвшүүлж байна
2025.03.01

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.02.18



Хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2025.01.13