
2025.04.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Улаан-Уул сумын ЕБС-д бохир сорох машин, 3 дамжлагат аяга угаах төхөөрөмж олголоо
Өнөөдөр /2025.04.21./ Хөвсгл аймгийн Улаан-Уул суманд УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, Б.Хэрлэн, БЕГ-ын дарга Д.Ням-Очир, Аймгийн БГ-ын дарга О.Бадраа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.
Боловсролын Яамнаас "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран хэрэгжүүлсэн "Төрийн өмчит хөдөөгийн сургуулиудын Нүхэн жорлонг Стандарт боловсон 00-оор солих" төслийн хүрээнд ЕБС-д баригдсан ажлын гүйцэтгэлтэй танилцаж, боловсролын байгууллагуудын тулгамдсан асуудлуудын хүрээнд газар дээр нь ажиллалаа.
Тус ажлын хэсэг тус сумын ерөнхий боловсролын сургуульд
-Бохир сорох машин
-ЕБС-ийнн гал тогоонд 3 дамжлагат аяга тавга угаах, ариутгах төхөөрөмж
-Багш ажилчдын хэрэгцээнд 5ш зөөврийн компьютер зэргийг олгож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.