МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.Батчимэг: ХАА-н салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд зээл олголтын үр дүн, хяналт чухал
2025.03.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

П.Батчимэг: ХАА-н салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд зээл олголтын үр дүн, хяналт чухал

Өнөөдөр /2025.03.20/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд болон УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн гишүүдийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд төрөөс тус салбарт хэрэгжиж байгаа “Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Атрын IV аян", "Шинэ хоршоо" хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, тулгарч буй асуудлууд, хэрэгжих хугацааны явцын мэдээлэл болон салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Батчимэг цаашид хэрэгжиж байгаа томоохон төсөл, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, иргэд аж ахуйн нэгжийн орлого, ашгийг нэмэгдүүлэх, зээл олголтын үр дүн, хяналт чухал байгааг онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ