МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Марко пологийн аяллын түүх дүрслэх урлаг, архитекторын шийдлээр амилна
2025.04.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Марко пологийн аяллын түүх дүрслэх урлаг, архитекторын шийдлээр амилна

УИХ-ын гишүүн П.Батчимэг өнөөдөр /2025.03.19/ Улсын их хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн А.Ундраагийн урилгаар эрхэмсэг ноён Пиетранжело Буттафуоко-гийн "Венецийн Биенналь" сэдэвт уулзалтад оролцлоо.

Энэхүү уулзалтад Монгол-Италийн парламентын бүлгэмийн гишүүний хувиар оролцож, Итали улсын хамгийн эртний олон улсад танигдсан "Венецийн Биенналь" байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ байгууллага нь дүрслэх урлаг, архитекторын чиглэлд үзэсгэлэн гаргадаг. Дэлхийд танигдсан тус байгууллагын үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчид 2015 оноос хойш оролцож уран бүтээлээ туурвиж байгаа аж. Тэгвэл тус байгууллагаас Марко пологийн аяллын түүхийг дүрслэх урлаг, архитектороор дамжуулан таниулах төслөө эхлүүлж, Энэтхэг, Турк улсад амжилттай хэрэгжүүлж, удахгүй манай улсад хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг "Манай улсын соёл урлагийн салбарын уран бүтээлчид, архитекторууд энэхүү үзэсгэлэнд оролцсоноор Итали улсын уламжлалт соёл, дэлхийн уран барилгын шилдэг бүтээлүүдээс шинэ шинэлэг, уран санаа авч Ази болон Европын эртний соёлоос суралцаж бүтээл туурвих нь олзуурхууштай юм аа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ