МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчдад олгосон зээлийн үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжид хяналт тавин ажиллана
2025.03.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчдад олгосон зээлийн үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжид хяналт тавин ажиллана

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хурал өнөөдөр /2024.03.19/ боллоо.

Ажлын хэсгийн хурлаар ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уламжлалт МАА-д тулгамдаж буй асуудлыг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Малчдад олгосон зээл, үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжид хяналт тавих, бодлого арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бизнесийн орчин нөхцөлийг тэлэх, төрийн оролцоог багасгах тал дээр анхаарч ажиллаж байна. 

Өнөөдрийн ажлын хэсгийн хуралд Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүнс үйлдвэрлэгчдийн санал мэдээлэл танилцууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийлээ. Цаг үеэ олсон чухал асуудлуудыг дэмжиж ТББ, холбогдох газруудтай хамтарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ