МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мандал суманд иж бүрэн цогцолбор сургуулийн шав тавигдлаа
2025.04.22
Орон нутгийн хөгжил

Мандал суманд иж бүрэн цогцолбор сургуулийн шав тавигдлаа

100 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай, урлаг, спортын танхим бүхий цогц шийдэлтэй шинэ сургуультай болно. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын шавыг тавих ёслол энэ сарын 19-ний өдөр Мандал суманд боллоо.

Уг цогцолборын нийт төсөвт өртөг 11.366.1 төгрөг бөгөөд энэ онд 3.978.2 төгрөг нь төсөвт суусан байна.Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Эй-Ди констракшн” ХХК ажиллах юм.

Тус цогцолборыг 2026 оны 12-р сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ