
2025.04.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ц.Туваан сайд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан яамны удирдлагуудыг хамт өнөөдөр "Уул уурхайн сэтгүүлчдийн клуб" болон "Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб"-ийн гишүүдтэй “Өглөөний уулзалт” хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Уг уулзалтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хийгдэж байгаа салбарын томоохон ажлууд ялангуяа "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хэлэлцээр, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” болон Ураны хөрөнгө оруулалтын гэрээ, Бадрах энержи компани болон иргэдийн дунд үүсээд байгаа нөхцөл байдал, “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз, Алт-3 аян, хайгуулын лиценз олголт гэх зэрэг байгаа ойрын үед олон нийтийн анхаарлыг нэлээн татаж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ


САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
2025.03.02

БНХАУ-ын Харбин хотод хийсэн айлчлал
2025.02.25

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа
2025.02.25

УЛСЫН АВАРГА ФЕРМЕР ТОДОРЛОО
2025.02.25