МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говийн бүс нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажилалаа
2025.04.14
Орон нутгийн хөгжил

Говийн бүс нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажилалаа

Говийн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нам, эвсэл хамаарахгүйгээр хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид хүн төвтэй байж, намчирхахгүй байх зарчмыг аймаг, орон нутгийн удирдлагууд болон уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд уриалж байгаа. Иргэд ч санал нэгтэй байгаагаа илэрхийлж байна.

Дорноговь аймгийн Иххэт сум өнгөрсөн жилийн зудад өртөж олон арван мянган мал зудын гамшигт өртөн олон айл малгүй болж ажилгүйдэл ихсэж амьдрах аргагүй болоод байгаа. Мөн цөөн тооны малтай үлдсэн айл өрхүүд, малчид зээлтэй, зээлээ төлж амьдрахад хүнд болсон тухайгаа малжуулах хөтөлбөр нэн чухал шаардлагатай байгаа талаар иргэд илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ