
Х.Тэмүүжин: УИХ дээр хариуцлагагүйгээр худлаа хэлдэг буруу тогтолцоог засах хуулийн зохицуулалт шаардлагатай боллоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2025.04.14/-ны өдөр хуралдаж парламентын хяналтыг сайжруулах талаар багц хуулийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах тайлбарыг өглөө.
Нэг:
Монгол Улсын 1992 оны үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдэл хуваарилалтын зарчим байсан. Энэ эрх мэдэл хуваарилалтын зарчмын нэг агуулга бол УИХ-д төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ гэдэг ийм заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүх асуудлаар шийдвэр гаргах энэ эрх мэдэл хадгалагддаг. Энэ хүрээнд Монгол Улс бол парламентын ардчилал буюу УИХ-аас үндсэн хуулийн байгууллагаараа гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу болох ёстой. Энэ чиглэлээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралтууд хийсэн байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэрний нэг нь юу вэ гэхээр, парламентын чуулган буюу УИХ-ын гал тогооны хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихдаг юм байна. УИХ-ын чуулган дээр гишүүд Ерөнхий сайд буюу ЗГ-аас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг юм байна. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентаас харахад парламентынх нь танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга. Тийм учраас АН-ын бүлгийн зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихсан байгаа энэ байдлыг зогсоож. Үндсэн хууль дээр буй УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэсэн тэр агуулгаараа л 126 гишүүнийхээ дунд орж суух ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төсөл өргөн барина.
Хоёр:
УИХ-ын дэгийн тухай хууль дээр Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхийг өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийнбуюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч, УИХ эргэлддэг байдал нь УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг энэ зарчмыг эвдэж байна.Үндсэн хуулийн бусад парламентат улсад парламентын гишүүд нь хсуулт асуудаг. Харин Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэж санал тавьдаггүй. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, ЗГ-аас ямар асуулт асуух гэж байгаа тэрийгээ мэдэж асуудаг. Тэр асуултынх нь хүрээнд Ерөнхий сайд ирж тайлбар мэдээлэл өгдөг. Биечилж тэр тайлбар мэдээллийнхээ хүрээнд хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг. Энэ зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж бүрэн чадахгүй эсрэгээрээ УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүмжлэл яваад байна. Ийм учраас Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг биш УИХ-ын асуулгын цаг гэдэг зарчмаар УИХ-ын гишүүд асууж Ерөнхий сайд асуултад нь хариулах замаар энэ улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, ажлын төлөвлөлт туйлын биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг үндсэн хуулийн зарчим агуулга хэрэгжих ёстой.
Гурав:
УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлж мэдээлэл өгч байгаа албан хаагчид албан тушаалтнууд хариуцлагатай гэдэг тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хуульд болон бусад хууль тогтоомж дээр зааснаар УИХ-ын гишүүн УИХ-ын чуулган дээр бусдыг гүтгэж доромжлохоос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүдээс бусад албан тушаалтан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл 126 гишүүнээс гадна бараг төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худлаа хэлэх хэмжээний ийм тогтолцоо бий болсон байна. Үүнийг зогсоохын тулд УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иргэдийнхээ худал мэдээлэл хэллээ гэж шийтгэдэг, гэтэл эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлагага хүлээдэггүй байж болохгүй.
ШИНЭ МЭДЭЭ

